Герман-Монголын компаниуд туршлага солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-13 16:12:51

“Герман-Монголын бизнесийн өдрүүд-2015” цуврал, олон улсын арга хэмжээний хүрээнд ”Made in Germany” сэдэвт чуулга уулзалт, үзэсгэлэн Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд нээгдлээ.  

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс дээрх үзэсгэлэн уулзалтыг тав дахь жилдээ хамтран зохион байгуулж  байна. Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн уулзалтад Герман-Монголын 50 гаруй компани хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, Ноу-Хау буюу Герман чанарыг харуулсан бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Үүний зэрэгцээ бизнесийнхний дунд нээлттэй хэлэлцүүлгүүд өрнөж, Германы төлөөлөгчид шилдэг туршлагаасаа хуваалцаж буй юм.  “
Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент”, “
Та өөрийн төслөө хэрхэн урагшлуулах вэ” гэсэн сэдвээр Профессор Льёон лекц унших бол Др.Хартунг “Шилдэг Практик: SAP ERP-ийг хэрэгжүүлснээр таны бизнесийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх”, Профессор Хорвать “Үр ашигтай үйл ажиллагааны удирдлага: Хянан шалгах байгууллага” гэсэн сэдвээр тус тус лекц уншин, зөвлөгөө өгөх аж.

Б.Заяа 

 

Холбоотой мэдээ