ДОРНОГОВЬ: Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-03 17:04:59

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, “Хутагтын өрөг” шатрын холбоотой хамтран шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, шинээр нээн илрүүлэх зорилгоор уламжлал болгож хэвшсэн өсвөрийн шатарчдын тэмцээнийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-нд зохион байгууллаа.


Тэмцээнд нийт 6-18 насны 217 өсвөрийн шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тэмцээний 5-6 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт “Уран нүүдэл” клубын Эрдэнэцогтын Билгүүнгэрэл, эрэгтэй насны ангилалд тэргүүн байрт “Оньс” клубын Эрдэнэчулууны Уранбаяр, 7-8 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт “Мөнгөн бэрс” клубын Цэен-Ойдовын Сондор, эрэгтэй ангиллын тэргүүн байрт Оньс” клубын Нандинхүүгийн Энхтөгөлдөр шалгарав.


Тэмцээний 9-10 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт “Хатан бэрс” клубын Наран-Өлзийн Анударь, эрэгтэй ангиллын тэргүүн байрт “Хутагтын мэлмий” клубын Амарбилэгийн Одбилэг, 11-12 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт “Mighty” клубын Пүрэвбатын Эрмүүн, эрэгтэй ангиллын тэргүүн байрт “Уран нүүдэл” клубын  Нямсүрэнгийн Ананд, 13-14 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт “Оньс” клубын Батбаатарын Оюунлхам, эрэгтэй ангиллын тэргүүн байрт “Уран нүүдэл” клубын Золжаргалын Тэнүүн, 15-16 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт  Уранбилэгийн Уянгабилэг, 15-16 эрэгтэй ангиллын тэргүүн байрт “Mighty” клубын Ган-Одын Энгүүн тус тус шалгарав. 

Харин 17-18 насны эмэгтэй ангиллын тэргүүн байрт  “Mighty” клубын Орхонтуулын Алдармаа, 17-18 насны эрэгтэй ангиллын тэргүүн байрт “Уран нүүдэл” клубын Ганхуягийн Пүрэвсүрэн нар тус тус шалгарчээ.


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт 48 оноогоор спортын мастер Ганболдын Мөнхсүх дасгалжуулагчтай "Mighty" клуб, дэд байрт 45 оноогоор Монгол Улсын шүүгч Дэлгэрсайханы Цэцэгжаргал дасгалжуулагчтай "Уран нүүдэл" клуб, гутгаар байрт 34 оноогоор Мягмаржавын Сонинбаяр дасгалжуулагчтай "Хатан бэрс" клуб тус тус шалгарсан байна.


Ташрамд, Дорноговь аймгаас  олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Оргойн Батзоригоос өгсүүлээд олон алдартай тамирчин төрсөн бөгөөд хамгийн сүүлд 2024 онд “Цодгор хүү” шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Дорноговийн өсвөрийн тамирчид алтан медаль хүртэж байжээ.   

 

Холбоотой мэдээ