АРХАНГАЙ: Нас баралтын 33 хувь нь элэг болон цөсний сувгийн хавдраас шалтгаалдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах тогтолцооны эмгэг, амьсгалын тогтолцооны эмгэг болон зүрх судасны өвчин, шээс ба бэлгийн тогтолцооны эмгэг, осол гэмтэл болон гадны шалтгаант өвчлөл орж байна.
Нас баралтын шалтгааныг авч үзвэл зүрх судас, хавдар, осол гэмтэл, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчин орж байгааг Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа ярилаа.
Хавдрын нас баралтын 33 хувь нь элэг болон элгэн дэх цөсний сувгийн хавдар, 17 хувь нь ходоодны, 15 хувь нь уушгины, 7.7 хувь нь улаан хоолойн, 2 хувь нь умайн хүзүүний хавдраас шалтгаалдаг байна.
2025 онд осол гэмтэл 10,000 хүн амд 357.1 бүртгэгдсэн бөгөөд энэ үзүүлэлт жил бүр өсөж байгаа нь анхаарал татаж байна гэлээ. Цаашид,
1.
Хавдрын тусламж, үйлчилгээ
2.
Гэмтлийн мэс засал
3.
Харвалт, шигдээсний үеийн тусламж үйлчилгээ
4.
Хүүхдийн шүд, хүүхдийн мэс засал
5.
Сэтгэцийн тусламж үйлчилгээ гэсэн чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөжээ.