АРХАНГАЙ: Эрчимт эмчилгээнд анхаарал хандуулахыг чиглэл болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймагт энэ сарын 2-ны өдөр ажиллалаа.
Уулзалтын эхэнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон сумын Эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, үзүүлэлт, тулгамдсан асуудалтай танилцсан юм.
Ж.Чинбүрэн сайд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтууд, төсөл хөтөлбөрүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын шинэ тогтолцоо, эмчилгээ оношилгоо, эмийн хяналтын талаар шинэ мэдээлэл өгсөн юм.
Архангай аймаг 93,201 хүн амтай. Үүний 49.3 хувь нь эрэгтэй, 50.7 хувь нь эмэгтэй. Нийт хүн амын 22.5 хувь нь аймгийн төвд, 77.5 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 71.2, эмэгтэйчүүдийнх 74.5 байгаа ба хүйсийн наслалтын зөрүү 3.2 жил байгаа юм. Улсын хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ес байдаг бол Архангай аймагт бага байгааг онцлоод талархаж хүлээж авч буйгаа илэрхийлж байлаа.
Тэрээр уулзалтын төгсгөлд 3-4 түргэн тусламжийн авто машин шийдсэн бөгөөд Цэцэрлэг сумын ЭМТ-ийн шинэ барилгын ажлыг 2027 оны улсын төсөвт суулгаж өгөхөөр боллоо.
Мөн өргүй ажиллах, ухаалаг худалдан авалт хийх, эрчимт эмчилгээнд анхаарал хандуулах, хүний нөөцөд ухаалаг хандахыг чиглэл болголоо.