Орхон аймаг 45 хурандаатай

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-03-03 16:12:34

Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 90 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-ийг гуравдугаар сарын 2-нд тэмдэглэлээ.


Хурандаа цолыг Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-нд олгож эхэлсэн түүхтэй. Анх Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож эхэлсэн бол 1950 оноос Цагдаагийн байгууллагад, 1964 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 оноос Онцгой байдлын байгууллагад хурандаа цолыг олгосон байна. 


Монгол Улсын хэмжээнд хурандаа цол хүртсэн 3500 хүн байгаагаас Орхон аймагт 45 хурандаа цолтон ажиллаж амьдарч байна. 


Эдгээр хурандаа нарт хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагааг БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид зохион байгуулсан байна. 


Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд улс, эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор “Монгол хурандаагийн өдөр"-ийг тэмдэглэж эхэлжээ.