Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-03 15:06:26

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг "Spring Airlines" компани Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ өнөөдөр эхлүүлсэн талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв. 


Тус нислэгийн тийзийг "Spring Airlines" компанийн албан ёсны аппликейшн болон WeChat Mini Program-аар худалдан авах боломжтой. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 ам.доллароос эхлэхээр тогтоосон байна.

Уг үнийн бодлого нь Монголын зорчигчдод БНХАУ-ыг чиглэн илүү хүртээмжтэй, хэмнэлттэй нөхцөлөөр зорчих боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.


Энэхүү шинэ чиглэл нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.


Тус компани өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэх ба хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байгаа аж.



Холбоотой мэдээ