БУЛГАН: Япон Улсын Широко хоттой хамтын ажиллагаагаа эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дашинчилэн сумын засаг дарга С.Мэнд-Амар болон Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Н.Мягмар нараар ахлуулсан ажлын баг Япон улсын Чиба мужийн Широко хоттой хамтын ажиллагаа эхлүүлэхээр Япон улсад ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Боловсрол, соёл, спортын солилцоо, хамтын ажиллагаа, ажиллах хүчний солилцоог дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ноу-хау, шинэ технологийг нэвтрүүлэх болон эдийн засгийн эргэлтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Булган аймгийн Дашинчилэн сум нь Улаанбаатар хотоос 219 км, аймгийн төвөөс 143 км зайд оршдог бөгөөд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр хөгжиж буй сум юм. 1924 онд байгуулагдсан уг сум нь 2319 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 3000 гаруй хүн амтай бөгөөд 179.9 мянган толгой малтай.

