Ховд аймгийн Булган сум 286.4 мянган толгой малтай бөгөөд үүнээс 2700 гаруй нь тэмээ байна. Мөн тус суманд аймгийн хамгийн том тэмээ байдаг хэмээн нутгийн малчид ярьж байна.
Ховд аймгийн хамгийн том тэмээ гурван метр гаруй өндөртэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малчид өнгөрсөн онд 3.2 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс тэмээ 35.8 мянга болж, 2.2 хувиар өссөн байна.
Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багт, Улсын аварга малчин С.Батсуурийн хотонд байгаа энэ тэмээ ойролцоогоор гурван метр гаруй өндөр бөгөөд 10 настай. Догшин, эдэлгээ, уналгад сургаагүй эмнэг хангал ба улаан хүрэн атан тэмээ юм.
Ташрамд, Монгол Улсын хамгийн өндөр тэмээ 3.6 метр бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байдаг.