УВС: Төрийн албаны шалгалтад оролцогчдын 23 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2026 оны төрийн албаны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхэлж, Увс аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд 67 иргэн бүртгүүлж, 53 иргэн оролцсон байна. Нийт оролцсон иргэдийн 23 хувь нь шалгалтад тэнцжээ. Төрийн албаны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт 5 дугаар сарын 18-нд болох бөгөөд бүртгэлийг 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 5-ны хооронд явуулна.
Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой энэхүү шалгалтад тэнцсэн иргэд гурван жилийн хугацаанд нөөцөд бүртгэлтэй байна. Мөн энэ хугацаанд өөрийнхөө мэргэжилд тохирох албан тушаалын тусгай шалгалтад оролцох эрх нь үүсэж, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжтой юм.