Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Цаг агаар дулаарч зарим голын мөсний зузаан нимгэрч байгаа тул мөсөн дээгүүр авто тээврээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан
мэдээллээр хоёрдугаар сарын сүүлийн
10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан хэвээр
байв.
Тухайлбал, Эг
гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас мөсний зузаан 4
см нимгэрчээ. Хөвсгөл нуурын
мөс өмнөх арав хоногийнхоос 5
см нэмэгдэж, 105-110 см болсон нь 2025
оны мөн үеийнхээс 5-15 см ахиу ч олон жилийн дунджаас 5-10 см нимгэн байна.
Буйр, Хөх
нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногт өөрчлөгдөөгүй, 100-115 см хэвээр байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс
10-20 см ахиу боловч олон
жилийн дунджаас 15-25 см нимгэн байв.
Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5 см нэмэгдэж, 60-95 см болсон нь 2025 оны мөн үеийнхээс 20 см ахиу ч олон жилийн дунджаас 10 см
нимгэн байлаа.