Архангай аймагт элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр ажиллаж, эмч ажилчидтай уулзлаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг 300 ортой ба эмнэлгийн барилга нь 2024 онд ашиглалтад орсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдээд байна.
Тус эмнэлэг тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын мэс засал 40 орчмыг хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлжээ. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа юм. Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийн, ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайдад танилцуулав.
Архангай аймаг
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улсдаа жишиг болохуйц амжилттай хэрэгжүүлсний
үр дүнд элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт хоёр дахин буурсан бодит үр
дүнд хүрээд байна.