СЭЛЭНГЭ: Ухаалаг гарцаар хил нэвтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг олон улсын авто замын
шалган нэвтрүүлэх хилийн
боомтоор зорчигчид
ухаалаг гарцаар хил нэвтэрч эхэллээ.
Гаалийн шинэчлэл төслийн хүрээнд энэхүү
рейд наалт буюу цахим гэрчилгээг нэвтрүүлж байна.
Энэхүү цахим гэрчилгээгээр
тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж байгаа учир холбогдох төрийн байгууллагууд дээрх
мэдээллийг нэгтгэн харах боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Энэ нь ямар ч чип эсвэл байршил тогтоогч төхөөрөмж биш бөгөөд радио долгионы тодорхой давтамж бүхий цэгээр дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл тухайн орон нутгийн төлбөр авах цэгээр өнгөрсөн эсэх, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэхийг нягтлан мэдээлэх үүрэгтэй юм.
Жолооч нарын тухайд уг наалтыг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ наалгасан
байх бөгөөд татвар, даатгал, торгууль
зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй юм байна.
Иймд авто машинтайгаа зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн хилийн боомт дээр ажиллаж байгаа тээвэр зохицуулагч нараас зөвлөгөө авч, үүнийг хэрэгжүүлэхийг
мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.