Монгол орны 60 гаруй хувь нь цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2026-03-03 08:45:53

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арав хоногийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувь нь цастай байна.


Цастай нутгийн хэмжээг өмнөх арван хоногийнхтой харьцуулахад 5 хувиар багасжээ.


Тодруулбал, Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд, Цагаанхайрхан, Ховдын Үенч, Алтай, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат, Говь-Алтайн Тонхил, Бугат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Сант, Жавхлант, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Дархан-Уул аймгийн Хонгорт 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай байлаа.



Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангай, Ховдын Булган, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан, Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, Орхон, Төв аймгийн Заамар, Жаргалант, Батсүмбэр, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Хэнтийн Баян-Адрага, Жаргалтхаан, Баянмөнх, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Гурванбаян, Дорнодын Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоон, Сэргэлэн, Чойбалсан, Хэрлэнд 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байжээ.

Холбоотой мэдээ