ХӨВСГӨЛ: Төв музейд “Гайхамшигт Хөвсгөл” түр үзэсгэлэн дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын хүрээнд Мөрөн сумын төв музейд “Гайхамшигт Хөвсгөл” түр үзэсгэлэнг нээлээ.
Төв
музей Хөвсгөл аймгийн түүх, угсаатны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан,
байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй.
Нийт цуглуулгын 40 орчим хувийг байнгын үзүүллэгийн 3 танхимд дэглэсэн соёлын үйлчилгээг олон нийтэд хүргэдэг бөгөөд мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран ном бүтээл гаргах, судалгаа хийх, музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж түр болон нүүдлийн үзэсгэлэнгээр тогтмол үйлчилж байна.
