ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн математикийн олимпиадаас 10 медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-03-03 09:12:49

Даланзадгад, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн математикийн олимпиадад Өмнөговь аймгаас 11 багш, 34 суралцагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

 

Тус олимпиадыг хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 1-ний өдрүүдэд Дундговь аймагт 16 дахь жилдээ зохион байгуулж, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн бага боловсролын болон математикийн 40 багш, 5-12 дугаар ангийн 160 суралцагч оролцжээ.


Олимпиадын математикийн багш ангилалд Даланзадгад сумын хоёдугаар сургуулийн багш Д.Энхболд гутгаар байр, дөрөвдүгээр сургуулийн багш З.Мөнх-Эрдэнэ Монголын математикийн 62 дугаар олимпиадад оролцох эрх, бага боловсролын багш ангилалд хоёрдугаар сургуулийн сургалтын менежер Б.Энх-Амгалан тэргүүн байр эзэлсэн бол 12 дугаар ангийн ангилалд нэгдүгээр сургуулийн суралцагч Э.Чинболд дэд байр, 11 дүгээр ангийн ангилалд гуравдугаар сургуулийн суралцагч Э.Тэргэлсаран гутгаар байр, аравдугаар ангийн ангилалд Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн суралцагч Э.Эрхэс нар дэд байрыг тус тус эзэлжээ.

 

Харин есдүгээр ангийн ангилалд Сэврэй сумын суралцагч Б.Гэгээн-Уянга дэд байр, наймдугаар ангийн ангилалд Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн суралцагч А.Мөнхзаяа тэргүүн байр, 6, 5 дугаар ангийн ангилалд нэг болон тавдугаар сургуулийн суралцагч Б.Наранчимэг, О.Мөнх-Од нар дэд байр, Манлай сумын сургуулийн суралцагч А.Цолмон гутгаар байрыг эзэлсэн амжилтыг гаргажээ.

 

Говийн бүсийн математикийн олимпиад нь оролцогчдыг бүсчилсэн байдлаар шалгаруулж, илүү нарийн арга техникээр уралдаанд бэлтгэдэг төдийгүй аймаг, орон нутгийн багш, суралцагчид математик мэдлэгийн түвшнээ бусадтай харьцуулан үнэлэлт дүгнэлт хийх боломж бүрддэгээрээ онцлог давуу талтай.

 

Энэ удаагийн говийн бүсийн олимпиадад Баянхонгор аймгийн багш, сурагчид нийт дүнгээр тэргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ