Тус гэрээр өнөөдөр 120 гаруй хүн үйлчлүүлснээс 56 нь хүүхэд байлаа. Мөн төөрсөн нэг хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
ХӨВСГӨЛ: Мөсний наадмын талбайд “Хүүхэд хамгааллын гэр” ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын талбайд “Хүүхэд хамгааллын гэр” ажиллуулж байна.
Баяр наадмын үеэр хүүхэд эцэг, эхээсээ төөрөх, бага насны хүүхдүүд даарах, мөсөн дээр унах, бэртэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Мөн Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хамтран ажиллаж, зарим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлжээ.



