Төв, Хэнтий Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2026-03-01 20:33:01
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд зориулан цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээлэл гаргалаа.


Маргааш буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсэг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх ажээ.


Мөн гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулсан байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг: https://alarm.weather.gov.mn/-ээс авах боломжтой юм.


Холбоотой мэдээ