Иранаас Израил, Булангийн орнууд руу дахин цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДОХА, 2026 оны гуравдугаа сарын 1 /BBC/. АНУ, Израилын цэргүүдийн өгсөн цохилтын хариуд Ираны зэвсэгт хүчин ням гарагт буюу өнөөдөр Персийн булан дахь Америкийн баазууд, Иракийн Курдистанд байрлах баазууд болон Израилын хотууд руу дахин цохилт өгч эхэлжээ.
АНУ, Израилын хамтарсан цохилтын үеэр өчигдөр Ираны дээд удирдагч Али Хаменеи амь үрэгдсэн юм. Израилын Батлан хамгаалах арми өнөөдөр Иранд дахин цохилт өгснөө мэдэгдсэн байна.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдэгдэж байгаагаар, Америкийн 27 бааз, мөн Израилын нисэх хүчний Тель-Ноф бааз, Израилын армийн төв байр, Тель-Авив дахь батлан хамгаалах аж үйлдвэрийн томоохон цогцолбор луу довтолжээ.
Ираны зэвсэгт хүчин бүс нутаг дахь АНУ, Израилын байгууламжууд руу довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариу цохилт өгөхгүй байхыг Иранд уриалжээ. “Иран улс урьд хожид байгаагүй хүчтэй цохилтыг өнөөдөр өгнө гэж дөнгөж сая мэдэгдлээ. Тэд үүнийг хийхгүй байсан нь дээр, учир нь үгүй бол бид тэдэнд өмнө нь байгаагүй хүчтэй цохилт өгөх болно!” гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Ням гарагт АНЭУ-ын Дубайд, Катарын нийслэл Доха хотод, мөн Оманд дэлбэрэлт болсон байна.