ДОРНОГОВЬ: Шагайн харвааны тэмцээнээс
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь
аймгийн Шагайн холбооноос “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн наймны
шагайн харвааны тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор Сайншанд суманд
зохион байгуулж байна. Тэмцээний эргэн тойрны
үйл явдлыг фото зурийн хальсанд буулгаснаа хүргэж байна.
Тэмцээнийг одоогоос 30 жилийн өмнө анх зохион байгуулж байсан бөгөөд шагай харваачдын хүсэн хүлээдэг тэмцээн болжээ. Энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 58 багийн 468 харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна. Дорноговь аймгаас шагайн харвааны 100 гаруй улсын цолтон төрсөн бөгөөд энэ спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Дорноговь аймгийн Айраг, Өргөн сумын харваачид Дорноговийн салбарын ихэнх хувийг эзэлдэг.