Израилын эсрэг өргөн хүрээтэй "давшилтын ажиллагаа" явуулснаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-02-28 21:15:47

ДОХА, 2026 оны хоёрдугаар сарын 28 /TASS/. Ираны арми Израилын эсрэг эхний өргөн хүрээний “давшилтын ажиллагаа” явуулж, хэдэн арван нисгэгчгүй нисэх онгоцуудаар цохилт өгсөн гэж мэдэгдлээ. 


“Бид нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд ашиглан эхний томоохон давшилтын ажиллагааг явуулж, түрэмгийлэлд өртсөн нутаг дэвсгэр дэх тодорхой бай болон сионист дэглэмийн бүх байгууламжууд руу хэдэн арван дрон илгээлээ” гэж Ираны арми мэдэгдсэнийг ISNA агентлаг уламжилжээ.


АНУ, Израил Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Ираны томоохон хотууд, тэр дундаа нийслэл Техран цохилтод өртөөд байна. Цагаан ордон уг довтолгоог Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрөөс нүүрлэж буй аюулыг зайлуулах зорилготой гэж тайлбарлажээ.


Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус өргөн хүрээтэй хариу ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдсэн байна. Ираны талаас пуужин харваж, нисгэгчгүй нисэх онгоцуудаар цохилт өгсөн тухай мэдээлж байна. Израилын Тель-Авив хотод агаарын түгшүүрийн дохио дуугарчээ. Мөн хэвлэлүүдэд мэдээлснээр, Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Саудын Араб дахь АНУ-ын цэргийн баазууд цохилтод өртсөн байна.

Холбоотой мэдээ