СЭЛЭНГЭ: Экологийн боловсрол, тогтвортой хөдөө аж ахуйн талаарх мэдлэг чадварыг бага ангиас нь олгож байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын Тарни багийн бага сургууль НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион
байгуулж буй хүүхдүүдэд экологийн боловсрол, тогтвортой хөдөө аж ахуйн талаарх
мэдлэг чадварыг бага наснаас нь зааж сургах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж
байна.
Тухайлбал 1-4-р ангийн бүх
хүүхдүүд гидропоник системд суурилсан аргаар ангидаа хүнсний зарим төрлийн
ногоог тарьж ургуулан ургац хураан авч байна.
-Энэ талаар тус сургуулийн бага ангийн багш О.Анхмаагаас
тодрууллаа.
-Тэрээр, манайх саяхан ашиглалтад орсон багийн анхны шинэ сургууль. Манай сургуулийг НҮБ-ын Хүүхдийн сангаас барьж байгуулж өгсөн. Бидэнд шинэ сургуультай хамт экологийн боловсролыг хүүхдүүддээ олгох зорилгоор эко ногоо тарьж ургуулах жижиг цагаан системийг бэлэглэсэн юм.
Энэ жижиг цагаан систем дээр
үрээ, навчаа аваад тавихаар ургаад л байдаг онцлогтой. Нэг ёсондоо шороон хөрс
хэрэглэхгүйгээр зөвхөн бордоо, шим тэжээл бүхнийг агуулсан усаар услаж ногоогоо
ургуулах юм.
Бид салатны навчийг ургуулаад 3
удаа ургац хураан авсан. Системд ус гүйгээд бүх навчинд хүрч үйлчилнэ. 1-4
ангийн бүх хүүхдүүд энэ үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдүүд маань хурааж авсан
салатны навчаа хөрс цэцэрлэгийнхэндээ өгөөд өөрсдөө өдрийн хоолондоо хэрэглэж
байгаа.
Салатны навч 1 сарын дотор
ургадаг, ургацаа хураагаад дараагийнх нь 21 хоноход ургац гүйцдэг. Ингэж
ажилласаар бид 3 удаа ургац хураасан.
Энэхүү жижиг цагаан систем
маань 4 эгнээтэй. Эгнээ бүрд 4, 4-н давхар тавиур байрладаг. Нэг таниурын үнэ 5
сая төгрөгийн өртөгтэй.
Бид цаашид гүзээлзгэнэ барзил болон навчит ногоо тарихаар төлөвлөөд байгаа хэмээн ярилаа.