ДОРНОГОВЬ: Даланжаргалан сум шилдэг сумаар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2025 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан байгууллага хамт олон, сумдыг шалгарууллаа. Тус аймгийн 2025 оны шилдэг сумаар Даланжаргалан сум шалгарлаа.
Тус сум Монгол Улсын "Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн батлагдсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бодлого, шийдвэр, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан төлөөлөн гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлсэн байдал болон 2025 оны гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр бусдыгаа ийнхүү манлайлжээ.
Даланжаргалан сум Сайншанд хотоос 156 км, Улаанбаатар хотоос 305 км алслагдсан төмөр замын дагуу оршдог бөгөөд дөрвөн баг, 2700 орчим хүн амтай. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн тус суманд 320 суудалтай ерөнхий боловсролын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
