Алтанбулагийн боомт сар шинийн өдрүүдэд амрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-02-16 13:22:09

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтууд хэрхэн ажиллах хуваарийг танилцууллаа.


БНХАУ-тай хиллэдэг Булган, Баянхошуу, Шивээхүрэн, Замын-Үүд боомт маргаашаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал дөрөв хоног амарна. Гашуунсухайт, Бичигт, Ханги, Хавирга, Бургастай, Сүмбэр боомтыг энэ сарын 18, 19, 20-нд түр хаана. Тэгвэл ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх боомт шинийн 1, 2, 3-нд ажиллахгүй.


Харин “Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн Сүхбаатар, Эрээнцав төмөр зам болон автозамын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Хуваарийг танилцуулъя. 


Холбоотой мэдээ