СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-15 18:27:32

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.


МАН-ын мэдээлснээр, хуралд МАН-ын дарга Н.Учрал оролцож  УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм. 


Их хурлын 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгов. Ингэснээр МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг  сонгосон тогтоолыг батлав.


 

Холбоотой мэдээ