Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-15 09:14:15

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгаар өнөөдөр цэлмэг. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр байна.


Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22-27 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр -16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1-4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4-9 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ