СҮХБААТАР: Сар шинийн барилдаанд аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-02-14 15:54:38

Баруун-Урт, 2026 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 32 бөх бяр хүчийг үзэн барилдсанаас Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ түрүүллээ.

 

Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин О.Түмэн үзүүрлэсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжид, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Б.Батжаргал нар шөвгөрлөө.

 

Сар шинийн баярт зориулсан барилдааныг жил бүр Халзан сумын харьяат, цэргийн заан Зулын Загдаа агсны нэрэмжит болгон зохион байгуулж, 10 сая төгрөгөөр ивээн тэтгэдэг уламжлалтай. Барилдааны үеэр З.Загдаа агсны үр  хүүхэд, ач зээ нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийлсэн юм

Холбоотой мэдээ