ХӨВСГӨЛ: Д.Ариуннаран 20 гаруй айраг, түрүү хүртсэн амжилтаар "Улсын шилдэг уяач" боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Тариалан сумын Ар тархи багийн аймгийн алдарт уяач Д.Ариуннаран “Улсын шилдэг уяач” боллоо.
Шагналыг аймгийн Засаг даргын
орлогч Ц.Гансүх болон сум, орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, хүндэтгэл илэрхийлэв.
Аймгийн алдарт уяач Д.Ариуннаран нь 6 настайгаасаа хурдан морь унаж, 2009 оноос бие даан морь уяж эхэлсэн туршлагатай уяач юм.
Морь уяснаас хойш улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртэж, аймаг, бүсийн хэмжээнд 150 гаруй айраг, түрүү хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
Тэрээр 2025 онд "Их хурд" наадамд хязаалан насны морио айрагдуулж, Говийн бүсийн даншиг наадамд түрүүлгэн түмэн олныг баясгасан байна.
Мөн аймаг, бүсийн хэмжээний
уралдаануудаас 10 гаруй түрүү, 10 гаруй айраг хүртсэн бахдам амжилтыг үзүүлж модон могой жилийн “Улсын шилдэг уяач”-аар шалгарлаа.





Улаанбаатар