БАЯН-ӨЛГИЙ: Сар шинийн баярт зориулсан “Амар мэнд үү” цэнгүүн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн уран бүтээлчид “Амар мэнд үү” дуун цэнгүүнийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Цэнгүүн сар шинийн баярын уур амьсгалыг бүрдүүлж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн соёлын өргөн хүрээтэй үйл ажиллага болсон юм.
Тус тоглолтод бийч С.Хулан, тува хөөмийч, хуурч О.Сүбэдэй, урианхайн уртын дууч Б.Ариунзул, дуучин С.Бат-Үүл, Х.Ербулан, хөгжимчин, дуучин Б.Мягмаржав, Б.Нармандах, Г.Цацрал нарын ардын авьяастнууд оролцлоо.
Харин мэргэжлийн уран бүтээлчдээс МУСТА дуучин С.Лайла, Д.Гэгээнбаяр, М.Бержан, А.Алтынбек, хөтлөгч, дуучин Н.Энхбаяр, “Хуралай” бүжгийн хамтлаг болон аймаг, сумын шилдэг уран бүтээлчид оролцож, үзэгчдэд ая дуу, бүжиг, язгуур урлагийн сор бүтээлүүдээ толилууллаа.


Улаанбаатар