БУЛГАН: Сар шинийн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглолоо.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэлээ.
Мөн Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Г.Ганбаатар, Булган аймгийн Тэшиг сумын харьяат сумын манлай заан Ц.Ганхөлөг нар их шөвгийн дөрөвт шалгарлаа.



