УВС: Сар шинийн баярын өдрүүдээр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас иргэдэд уриаллаа.
Тухайлбал, хүүхдийг үнсэхгүй байх, аяга, халбагаа
дамжуулан хэрэглэхгүй байх, хол ойр зорчихдоо бага насны хүүхдийг машины
зориулалтын суудалд суулгах, хоол хүнсээ тохируулж хэрэглэх, хийжүүлсэн ундаа
хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөлөө. Мөн ханиад томуунаас сэргийлж, халуун, бүлээн
аньс, чацаргана, аарц хэрэглэх, гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах
зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандахыг сануулж байна.
Тэрчлэн алсын замд гарахдаа авто машины бүрэн бүтэн
байдлыг хангах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байхыг анхаарууллаа.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 5 хүртэл насны 30 гаруй хүүхэд
эндсэн харамсалтай мэдээ байгаа юм.