“Нарантуул” зах энэ сарын 18-25-ныг хүртэл амрах бол “Шангрилла Молл” амрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-02-12 17:19:55

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн Цагаан сарын өдрүүдэд амрах хуваарийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас танилцууллаа.


Энэ жилийн хувьд Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байгаа бөгөөд худалдааны төвүүдийн амрах хугацаа харилцан адилгүй байна. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв энэ сарын 18-25-ныг дуустал амрах бол “Алтжин бөмбөгөр” худалдааны төв гурав хоног амарна. Өөрөөр хэлбэл, шинийн 4-нөөс хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн үг.


Харин “Содон бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр” худалдааны төв энэ сарын 24-ний мягмар гаргаас ажиллана. Мөн автомашин, сэлбэгийн “Да хүрээ” зах энэ сарын 26-ны пүрэв гаргаас ердийн цагийн хуваарийг мөрдөх аж. Тэгвэл “Шангрилла Молл” худалдааны төв Цагаан сарын үеэр амралтгүй ажиллах юм.  Худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулъя. 





Холбоотой мэдээ