Аймгийн Засаг даргад МАН-аас Э.Насанбат, АН-аас Д.Цэндсүрэн нар нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр Э.Насанбат нийт төлөөлөгчийн 53.1 хувийн санал авлаа. Түүнийг Увс аймгийн Засаг даргаар батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтлоо.
УВС: Засаг даргаар Э.Насанбатыг батламжлуулахаар өргөн мэдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
хоёрдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаанаар Увс аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Э.Насанбат нь өмнө аймгийн ИТХ-ын дарга, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн дарга зэрэг алба хашиж байсан юм.
Тус хуралдаанаар нөхөн сонгуулийн тов зарлах, сонгууль зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах, орон нутгийн зарим төрийн байгууллагын түүхт ойн товыг тогтоох, орон нутгийн өмчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зэрэг нийт найман асуудлыг хэлэлцэнэ.
Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 17 нь МАН-аас, 15 нь АН-аас, үлдсэн хоёр нь бие даагч сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаан 97 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.
Бөхмөрөн суманд нөхөн сонгууль болно.