Мөн жил бүр 5-7 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангаж, жилд 10 сая гаруй төгрөгийн цалин хөлс өгч байна.
ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Д.Бэхбат 7 иргэнийг ажлын байраар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат, гэргий Түмэндэмбэрэлийн Сарангэрэл нар "Улсын аварга малчин" цолоор шагнууллаа.
Ийнхүү тэрээр Цэцэрлэг сумын 8 дахь, Уранхайрхан багаас шалгарсан анхны “Улсын аварга малчин” боллоо.
Гуч гаруй жил мал маллаж, мал сүргийнхээ бүтэц, таваарлаг байдал, чанарт онцгой анхаарч, тооноос илүү чанарт анхаарч ирсэн төдийгүй, үүлдэр угсааг нь тасралтгүй сайжруулж байна.
Тэрээр эхнэр Т.Сарангэрэлийн хамтаар Мөрөн, Цагаан-Уул, Арбулаг, Тариалан суманд отор нүүдэл хийж, мал сүргээ тарга хүч сайн авхуулж малын хорогдол гаргадаггүй, өвөлжөө, хаваржаагаа үлгэр жишээ тохижуулдаг зэрэг малч сайхан чанараас нь нутгийн залуу малчид үлгэрлэж, суралцаж байдаг.
Сайн үйлсийн аян, нийгмийн нөлөөлөх аянуудад ч идэвхтэй оролцдог. Тухайлбал
Хил хамгаалалтад бидний оролцоо “Нэг мянгат-Нэг агт” аянд идэвх санаачилгатай
оролцож Улсын хилийн халдашгүй дархан байдлын үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж
агт морьдоо хандивласан байна.
