ДОРНОГОВЬ: “Ботгонд бонус” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тэмээн сүргийн тоо өсөхөд нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-11 15:22:52

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монголын алт” ХХК тус сумын тэмээчдийн бойжуулсан ботго бүрд мөнгөн урамшууллыг 13 дахь жилдээ олгож байна.


"Ботгонд бонус" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Дорноговь аймгийн Мандах сумын тэмээн сүргийн тоо тогтмол өсөж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 2025 онд ботгоны тоо өмнөх оныхоос 308-аар өссөн бөгөөд 2316 ботго бойжуулсан 143 малчин өрхөд ботгоны урамшууллыг тус компани саяхан олгосон гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Мандах сум сүүлийн жилүүдэд аймагтаа тэмээн сүргийн тоогоороо тэргүүлж байгаа бөгөөд 2025 оны жилийн эцсийн тооллогоор тэмээн сүргээ 12,307 толгойд хүргэж 2134 ботго бойжуулсан амжилтыг үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ