УВС: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-02-11 16:49:18

Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны шөнө нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зарим газраар цас орж шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Энэ сарын 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд баруун өмнөөс секундэд 8-13 метр, түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Мөн 16-нд нутгийн өмнөд хэсгээр баруун хойноос салхи түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Энэ сарын 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -19-24 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн синоптек инженер Б.Сайнжаргал мэдээллээ.


Одоогоор Хяргас 29 см, Малчин 22 см, Баруунтуруун 18 см, Зүүнговь 16 см,  Тэс 13 см, Улаангом 10 см, Өндөрхангай 8 см, Цагаанхайрхан 7 см, Сагил 9 см, Давст 5 см, Түргэн, Бөхмөрөн 3 см, Наранбулаг 2 см, Завхан, Өлгий, Ховд 1 см, Зүүнхангай, Өмнөговь 0.5 см цастай байна.

 

Холбоотой мэдээ