ӨНӨӨДӨР: 2025 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-д шагнал гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-12 07:19:08

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад айлчилж байна.

10:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ЭМЯ-нд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: 2025 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсан туульч Н.Дамдиндоржид шагнал гардуулах ёслол ССАЖЗЯ-нд болно.

12:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

15:00 цагт: “Британи дахь Монголын түүх, соёлын өв” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

19:00 цагт: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.

19:00 цагт: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт үзэгчдийн хүртээл болно.


 -Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.


-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна. 

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 


Хилийн чанадад: 

-Италийн Милан хотод "Милано-Картино-2026" Өвлийн олимп болж байна.

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 




Холбоотой мэдээ