Өвлийн Олимпод оролцож буй Африкийн тамирчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-02-10 16:33:06

МОСКВА, 2026 оны хоёрдугаар сарын 10 /РИА Новости/. Африкийн Холбооны хэвлэлийн албанаас өчигдөр мэдээлснээр, өмнөх Олимптой харьцуулахад Милан-Кортинагийн Олимпын наадамд Африк тивийг төлөөлөн оролцож буй тамирчдын тоо 2,5 дахин олон байгаа ажээ.


“Өвлийн Олимпын тоглолт эхэлж байгаатай холбогдуулан Африк тивийн ӨАБНУ, Кени, Мадагаскар, Марокко, Нигери, Гвиней-Бисау, Бенин, Эритрей гэсэн 8 улсын 15 тамирчинд бид хүндэтгэл үзүүлж байна. 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод Африк тивийн 5 улсыг төлөөлөн 6 тамирчин оролцож байсантай харьцуулахад энэ удаад Африкаас оролцогчдын тоо илт өслөө” гэж мэдэгдэлд дурдсан байна. Тодруулбал, Милан-Кортинагийн Олимпын наадамд ӨАБНУ-ыг төлөөлөн 5, Мадагаскар, Марокко, Кенигээс тус бүр 2, Бенин, Гвиней-Бисау, Нигери, Эритрей улсуудыг төлөөлөн тус бүр 1 тамирчин оролцож байгаа ажээ.


Тэд уулын цана, гүйлтийн цана, фристайл, скелетон гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна.


Холбоотой мэдээ