ДОРНОГОВЬ: Улаанбадрах сум шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-10 15:23:35

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд болсон “Их говийн тэмээ-2026” наадамд амжилттай оролцсон сумдыг шалгаруулан урамшуулжээ.


Тэмээний наадамд тэгш оролцоог хангаж 300 гаруй тэмээ, 70 гаруй тэмээчинтэй оролцсон Улаанбадрах сум шилдгээр шалгарч “Мөнгөн буйл” шагналыг хоёр жил дараалан хүртлээ. Ноднин жилийн тэмээний наадамд тус сум идэвхтэй оролцож тэргүүн байрт шалгарч, мөнгөн буйлаар шагнуулж байсан юм. Улаанбадрах сум 2025 оны жилийн эцсээр 6000 гаруй тэмээ тоолуулж аймагтаа хоёрдугаар байрт жагссан бол энэ сумаас Монгол Улсын аварга малчин, тэмээчин Н.Ариунболд төрөн гарчээ.


Тэмээний наадмын үеэр тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээний холын зайн уралдаан, ойрын зайн уралдаан, шилбэн тайлгийн уралдаан, хөгшин тайлгийн уралдаан, торомны уралдаан, мөн ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах уралдаан болсон юм.

Холбоотой мэдээ