БУЛГАН: Гүйлтийн тэшүүрийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-10 15:56:55

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер Н.Ганболдын нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг хоёрдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Баян-Агт сумын Хагийн нууран дээр зохион байгууллаа.


Тэмцээнд Булган аймгийн Баян-Агт сум, Булган сум, Сэлэнгэ сум, Хишиг-Өндөр сум, Орхон сумын 7 сургуулийн 99 тамирчин оролцож, 6 насны ангилалд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

 

Энэхүү тэмцээн нь өсвөр үеийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, гүйлтийн тэшүүрийн спортыг орон нутагт хөгжүүлэх, сумдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой болжээ.

 

Олон улсын хэмжээний мастер Нямдондовын Ганболд нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тэшүүрийн спортын түүхэнд анхны мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Монгол Улсын рекордыг 21 удаа шинэчлэн тогтоосон, 1991, 2000 оны Монгол Улсын шилдэг тамирчнаар нэрлэгдэж байсан түүхэн амжилтын эзэн юм.


Тэрбээр 13 наснаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн бөгөөд найзуудтайгаа хамт сумын төвөөс 5 км зайтай Хагийн нуурын мөсөн дээр өдөржин гулгаад орой харьдаг байсан гэдэг. Тэр үеийн хүүхдүүд эсгий гутал дээр тэшүүрээ хүлээд, нуурынхаа цасыг хөлөөрөө, гараараа, малтуураар арилгаж нарийн тойрог зам гаргаж байгаад гулгадаг байжээ. Дүгэржавын Лхасүрэн, Аюушийн Хишигжаргал, Маналжавын Буянжаргал, Нямсүрэнгийн Базаргарьд зэрэг эсгий гуталтай найзууд Хагийн нуур руу олон удаа алхсан гэдэг. 

 

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээний 17-18 нас 1000 м /эр/

1-р байр Ж.Халиунбаяр /Сэлэнгэ сум/

2-р байр Хүслэн /Сэлэнгэ сум/

3-р байр Э.Ган-Эрдэнэ /Сэлэнгэ сум/


17-18 нас 1000м /эм/

1-р байр Энхтуяа / Сэлэнгэ сум/

2-р байр О.Энхзаяа /Баян-Агт сум/

3-р байр Уянга /Булган аймаг 2-р сургууль/


13-14 нас 1500 /эр/

1-р байр Эрдэнэболд /Хишиг-Өндөр сум/

2-р байр Э.Хүрэлшанд /Хишиг-Өндөр сум/

3-р байр Нямбаяр /Хишиг-Өндөр сум/


13-14 нас 1500 /эм/

1-р байр Энэрэл /Булган сум спорт сургууль/

2-р байр Б.Ялгуун /Баян-Агт сум/

3-р байр Аялгуу /Сэлэнгэ сум/


15-16 нас 3000 /эр/

1-р байр Маргад-Эрдэнэ /Сэлэнгэ сум/

2-р байр М.Энхбат /Хишиг-Өндөр сум/

3-р байр У.Жавхланбаатар /Баян-Агт сум/


15-16 нас 3000 /эм/

1-р байр Ариунжаргал /Сэлэнгэ сум/

2-р байр Энэрэл /Булган сум спорт сургууль /

3-р байр М.Монголжингоо /Баян-Агт сум/


17-18 нас 3000 /эр/

1-р байр Б.Соёмбо /Хишиг-Өндөр сум/

2-р байр Ж.Халиунбаяр /Хишиг-Өндөр сум/

3-р байр Хүслэн /Сэлэнгэ сум/


17-18 нас 3000 /эм/

1-р байр Энхтуяа /Сэлэнгэ сум/

2-р байр О.Энхзаяа /Баян-Агт сум/

3-р байр Уянга /Булган сум 2-р сургууль/


Багийн нэгдсэн дүнгээр:

1-р байр Х.Гүндэгмаа дасгалжуулагчтай Сэлэнгэ сумын баг тамирчид

2-р байр Б.Базарсад дасгалжуулагчтай Булган сумын баг тамирчид

3-р байр Б.Зоригтбаатар дасгалжуулагчтай Баян-Агт сумын баг тамирчид тус тус байр эзэллээ. 




















Холбоотой мэдээ