БАЯНХОНГОР: Галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас “Өрх бүрийн оролцоо - Аюулгүй байдлын үндэс” нэгдсэн арга хэмжээг Баянхонгор сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
Гэр хорооллын өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хийж буй галын аюулгүйн байдлын үзлэг, шалгалтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд галын аюулгүй байдлыг шалгах хуудас”-ыг Google forms программ ашиглан цахим асуултад оруулан, хяналт шалгалтын зөрчлийн нэгдсэн судалгаа, мэдээллийг гаргаж байна.

Хяналт шалгалтыг Баянхонгор сумын Эрдэнэмандал хоёрдугаар баг, Есөнбулаг есдүгээр багийн 800 шахам өрхийг хамруулан зохион байгуулж, 2700 гаруй иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, аюулгүй байдлыг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ хүргэжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын ихэнх нь байшин, гэр хоорондын аюулгүйн зай хэмжээ баримтлаагүй, цахилгааны утас, ашиглалтын аюулгүй байдал хангаагүй байсан бол цогтой, үнс нурмаа зориулалтын сав, нүхэнд асгаж аюулгүй байдлаа хангаагүй, пийшин, зуухны галын аюулгүй байдал хангагдаагүй, шатах, тослох материал зориулалтын бусаар хадгалсан (өвс, хийн баллон, бензин) зэрэг зөрчил ч цөөнгүй байсан байна.Аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг өөрийн гэр, орон сууцны гал түймрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Ташрамд, аймгийн Онцгой байдлын газарт 2025 онд объектын гал түймрийн дуудлага 42, гал түймрийн мэдээлэл 11, гал түймрийн зөрчил 1, хээрийн түймрийн мэдээлэл 1, газар хөдлөлт 10, зам тээврийн ослын 4, хүчтэй салхи шуурганы мэдээ 4, аврах ажиллагаа 8, эрэн хайх ажиллагаа 3, үер усны дуудлага 17 буюу нийт 101 дуудлага, мэдээ бүртгэгдсэн байна. Тус газрын бие бүрэлдэхүүн гал түймэр, зам тээврийн осол, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж 110 хүний амь нас, 23 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг тус тус авран хамгаалжээ.