ДОРНОГОВЬ: Олон улсын хүүхдийн наадмаас 19 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас хоёрдугаар сарын 4-7-нд Бээжин хотноо зохион байгуулсан "Шинэ оддыг хайж байна" CCTV-ийн Хүүхдийн олон улсын бүжгийн наадмын төрөлд Дорноговь аймгийн хүүхдүүд амжилттай оролцжээ.
Тухайлбал, Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн “Уран дэг” бүжгийн хамтлаг, Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн “Говийн уянга” бүжгийн хамтлагийн бүжигчин хүүхдүүд дөрвөн насны ангилалд зургаан алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл нийт 19 медаль хүртсэн байна.
Хүүхдүүд бүжгийн наадамд оролцохын зэрэгцээ БНХАУ-ын бүжигчдээс суралцаж, өөрсдийн ур чадварын түвшнийг ахиулан, Бээжин хотын түүх, соёлтой танилцаж, цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна.
Ташрамд, “Говийн уянга” хамтлаг олон жилийн түүхтэй бөгөөд тус хамтлагт бүжиглэж байсан хүүхдүүдийг он цагийн дарааллаар нь тус тусад нь хамтлаг болгон нэрлэсэн байдаг.
