Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ихэнх нутгаар өнөөдөр хүйтний эрч суларна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22-27 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -16-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -10-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.
Энэ сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвтанилцуулж
байна.
Энэ сарын 9-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр
говиор ялимгүй цас, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд
Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний
эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр,
Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -19-24 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж,
Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -13-18 градус, Хангайн
нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7-12 градус, өдөртөө +4-1
градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12-17 градус, өдөртөө -1-6 градус,
бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар