Монголын баг тамирчид Өвлийн Олимпын нээлтэд оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өвлийн Олимпын 25 дугаар наадмын нээлт Италийн Милан хотын 80 мянган хүний суудалтай Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд болж, Монголын багийн тугчаар А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар жагсаж оролцлоо.
Нээлтийг олон байршилд зэрэг зохион байгуулж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотод тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагслаа. Спортын 16 төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж гурван тамирчин өрсөлдөнө. Италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байгаа ажээ.
Манай улсаас уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөнө.
