ДОРНОГОВЬ: Замын-Үүдийн гаалийн хороо байсныг илтгэх чулуун хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Замын-Үүдийн гаалийн хороо байсныг илтгэх нэгэн чулуун хөшөө бий.
Энд одоогоос 103 жилийн тэртээ 1923 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр Замын-Үүдийн гаалийн хороог байгуулж байсан бөгөөд Монгол, Хятад хоёр улс руу нэвтрэх ачаа барааг шалгаж аюулгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. Харин 2023 онд 100 жилийн ойгоороо Замын-Үүдийн Гаалийн газрын хамт олноос энэхүү чулуун хөшөөг дурсгал болгон бүтээжээ.
Эдүгээ Замын-Үүд дэх Гаалийн газар нь Монгол
Улсын гадаад худалдааны ихэнх урсгалыг хянах, улсын төсөвт гаалийн татвар, хураамж
төвлөрүүлэх, хууль
бус бараа, хориотой зүйл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, хил орчмын худалдаа, тээврийн хэвийн
ажиллагааг хангах үндсэн чиг үүргийг
хэрэгжүүлдэг байна.