ОРХОН: Иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн 125 ажлыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-06 15:41:06

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нэгдүгээр сарын 19–24-ний өдрүүдэд хэлтэс, агентлагийн удирдлагуудын хамт 13 байршилд 29 багийн иргэдтэй уулзаж, 2025 оны ажлын тайлан, 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.


Уулзалтад Баян-Өндөр сумын 1902, Жаргалант сумын 260 нийт 2162 иргэн оролцож, 612 санал, хүсэлтийг амаар, 280 санал, хүсэлтийг бичгээр нийт 892 санал, хүсэлтийг гаргасан. Засаг дарга, холбогдох албаныхан иргэдээс гаргасан зарим асуулт, санал хүсэлтэд газар дээр нь хариулт өгсөн бол хугацаа шаардлагатай асуудлуудыг нэгтгэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.


Иргэдийн уулзалтаас гаргасан санал, хүсэлтийн мөрөөр 125 ажлын төлөвлөгөө гарган хагас, бүтэн жилээр биелэлтийг танилцуулахыг байгууллагуудад үүрэг болгоод байна. 


Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын баг хамт олон 2025 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил, дэд бүтэц, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчний хангамж, авто замын шинэчлэл, боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд иргэд талархлаа илэрхийллээ.

 



Холбоотой мэдээ