ТӨВ: “Дрийм програм-2026” тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-03 20:58:06

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн бүс нутгуудын аялал жуулчлалын холбоо Пёнчань 2018 оны Олимпын өв уламжлалын сантай хамтран “Дрийм програм-2026" нөхөрсөг тэмцээнийг БНСУ-ын Пёнчань хотын Ёнпён цанын баазад нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулжээ.


Олимпын өв уламжлалыг хадгалах, залуу тамирчдын авьяасыг нээн илрүүлж дэмжих зорилготой хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээнд 21 орны 102 тамирчин оролцсон байна. Үүнээс гүйлтийн цанын төрөлд Төв аймгийн тамирчин Э.Тэмүүлэн тэргүүн байр, Б.Даваажаргал дэд байр эзэлжээ.


Тамирчин Э.Тэмүүлэн, "Тив болон улс улсаас цугларсан хүүхдүүд хэл соёл, зан заншил, өв уламжлал, царай төрх өөр ч гэсэн нэг хүсэл, нэг мөрөөдөл, нэг зорилгын дор нэгдэж, зөвхөн бэлтгэл хийгээд зогсохгүй Солонгос улсын соёл, уламжлалтай танилцан, дуу, бүжиг сурч, Сөүл, Ганнан хотоор аялж, орон орны найзуудтайгаа олон сайхан дурсамжийг бүтээсэн. Бэлтгэлийн бааз нь стандарт хангасан, бэлтгэл хийхэд тохиромжтой, тухтай байсан" гэв.



Холбоотой мэдээ