ТӨВ: Өсвөрийн шатарчдын аймгийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-03 16:13:05

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү- -2026” тэмцээнийг 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулж 179 хүүхэд оролцон аваргуудаа шалгарууллаа.


Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилготой юм.


Тэмцээнийг нийт 5,7,9,11 насны ангиллаар зохион байгуулж 5 насны эмэгтэй төрөлд тэргүүн байрт Угтаалцайдам сумын цэцэрлэгийн Д. Ариунхүслэн шалгарч, эрэгтэй төрөлд Дэгдээхий цэцэрлэгийн Б.Хангай тус тус шалгарчээ.  


Эмэгтэй 7 насны төрөлд тэргүүн байрт Борнуур шатрын клубийн тамирчин Н.Хүслэн шалгарч, эрэгтэй төрөлд тэргүүн байрт Зуунмод 88 шатрын клубийн тамирчин Д.Нацагдорж шалгарсан байна.


Эмэгтэй 9 насны төрөлд Борнуур шатрын клубийн тамирчин Ж.Энэрэл тэргүүлсэн бол эрэгтэй төрөлд Зуунмод 88 шатрын клубийн тамирчин А.Ариунбаатар тэргүүлжээ.


Эмэгтэй 11 насны төрөлд Зуунмод 1-р сургуулийн Ш.Уранзаяа тэргүүлж, эрэгтэй төрөлд Борнуур шатрын клубийн тамирчин Б.Батхүү тэргүүн байрт шалгарчээ.


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээр Борнуур шатрын клуб шалгарч, дэд байрыг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээр Зуунмод 88 шатрын клуб , гутгаар байрыг 2 мөнгөн, 1 хүрэл медаль хүртсэнээр Хос алтан бэрс шатрын клуб тус тус эзэлжээ.


Тэмцээний зохион байгуулагч ХГБХХГ-ын дарга М.Буянхишиг, "Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын үйл ажиллагааны нэг чиглэл бол хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн тэмцээн уралдаан байдаг. Зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүрээ хүүхдэд хүртээмжтэй, өгөөжтэй байхаар бодож төлөвлөн, бэлтгэл зохион байгуулалтыг ханган ажиллаж, албан хаагч бүр хичээнгүйлэн ажилладаг. Жилд тогтмол 10 гаруй уралдаан тэмцээн, нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж байна. Энэ жилийнх “Цодгор хүү-2026” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнээр ийнхүү эхэлж байна" гэв.

 



 

Холбоотой мэдээ