ОРХОН: Энэ оны худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалт 42 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 178 төслийг 232.6 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 13.3 тэрбум төгрөгийн 3, орон нутгийн төсвөөр 212.6 тэрбум төгрөгийн 158 төсөл, авто замын сангийн хөрөнгөөр 2.7 тэрбум төгрөгийн 1, байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2.6 тэрбум төгрөгийн 14 төсөл, мөн 2025 оны шилжих үлдэгдлээс 1.2 тэрбум төгрөгийн 2 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан нэгдүгээр сараас тендер зарласан байна. Өнөөдрийн байдлаар 14 төсөл шалгарч, 30 төсөл зарлагдаж, 24 төсөл үнэлгээний шатанд, 34 төсөл зарлахаар бэлтгэж байна.
Орхон аймгийн 2026 оны төсөл хөтөлбөр тендер шалгаруулалт 42 хувьтай байна.
