ТӨВ: Татварын тайлан илгээх мэдээллийг 1600 гаруй албан хаагчид хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Татварын газраас 2026 оны нэгдүгээр сард төсөвт байгууллагуудын 1600 гаруй албан хаагчдад татварын тайлан илгээх мэдээллийг хүргэжээ.
Сургалтаар хувь хүний орлогын албан татварын тайлан, орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайлан гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Сургалтад Баянцогт, Жаргалант, Угтаалцайдам, Аргалант сум, Зуунмод сум, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Батсүмбэр, Мөнгөнморьт сумын албан хаагчид хамрагдсан байна.
Мөн Прокурорын газар, Авто тээврийн Үндэсний төв, Хуурай замын цэргийн командлал, Монгол туургатан театр, цэцэрлэг, сургуулиуд, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Шүүхийн тамгын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчид хамрагджээ.

Төв аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Г.Гүнгээбуу, Татвар төлөгчид татварын тайлангаа хугацаанд нь илгээгүйгээс маш олон эрсдэл бий болдог. Мөн татварын тайлангаа илгээхдээ буруу илгээснээр их хэмжээний төлбөр төлөх шаардлага үүсдэг учраас иргэн бүр хувь хүний орлогын албан татварыг илгээх зааврыг мэддэг байх шаардлага үүсээд байна гэв.