ОРХОН: БОЭТ-ийн дэргэд гемодиализийн эмчилгээ, үйлчилгээний төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-02 16:04:31

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд БОЭТ-ийн дэргэд “Медвик” гемодиализийн төвийг өнөөдөр албан ёсоор нээлээ.


Уг төвийг ашиглалтад оруулснаар иргэд орон нутагтаа хүлээлтгүйгээр гемодиализ болон хэвлийн диализын эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой болж байна.


Орон нутгийн төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн Б-1 хэсэгт их засвар хийж тохижуулжээ. 


"Их шүүдэргэнэ” ХХК-ийн “Медвик диализийн 1, 2 дугаар төв” нь Улсын нэг болон гуравдугаар эмнэлгийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг.


“Медвик диализ төв” нь нэг дор 54 хүнд эмчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд техник, тоног төхөөрөмж нь Европын стандартад нийцсэн 2025 оны хамгийн сүүлийн загвар юм.


2009 онд Орхон аймаг гемодиализийн эмчилгээний үйлчилгээг нэвтрүүлсэн бол, 50 жилийн ойн хүрээнд төвийн үйл ажиллагааг өргөжүүллээ.


Иргэдийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтой энэ ажилд гар бие оролцсон бүх хүнд, мөн “Их шүүдэргэнэ” ХХК-ийн хамт олонд аймгийн удирдлагууд талархал илэрхийллээ.







 





Холбоотой мэдээ